Өнгөрсөн шөнө зүүдэнд юунд ороо вэ
Өнгөт хархан мэлмийгээр духайсхийж ирээд
Өөдөөс минь ээ дув дуугүй ширтэсгээд
Өнийн явдлыг зүрхэнд минь яах гэж хөндөнө вэ
Холдон холдон алслах харгуй замын эрхээр
Холширхон бага нас л биеийн зоргоор
Хонгор гэнэн сэтгэлээ өнчрүүлэнхэн явсан санӨнгөрсөн шөнө зүүдэнд юунд ороо вэ
Өдөт шувууны жигүүр шиг ижилдэн явахдаа
Өөртэй чинь би дэндүү дотно дассийм байлгүй
Өвдөөд байна зүрх минь, өвдөөд байна даа сэтгэл минь /Р.Чойном