Дуучин, хєгжимчин, дуу
зохиогч Bob Marley (Robert Nesta Marley) 1945 оны 2-р сарын 6-нд Ямайкийн
далайн эргийн нэгэн хотод тєржээ. Bob Marley 16-тайдаа Жон Хиггстэй хамтран
анхны дебют "Judge Not" синглээ хийж байсан байна. Тэрээр ska,
rocksteady ба reggae стилээр уран бvтээлээ хийдэг The Wailers (1964-1974), Bob
Marley & The Wailers (1974-1981) хамтлагуудад дуучин, гитарчин хийдэг
байсан ба тvvнийг рэгги хєгжмийг vндэслэгч гэдэг утгаар нь олон хvмvvс сайн
мэддэг тєдийгvй дэлхий дахины дуу хєгжмийн хvрээнд Ямайкийн гэх тодотголтой
нэгэн тєрлийг оруулж чадсан гайхалтай хvн юм. 1984 онд буюу рэгги дуучин Bob
Marley-г нас барснаас хойш 3 жилийн дараа гарсан "Legend" цомог нь
бvх цаг vеийн шилдэг борлуулалттай рэгги цомог болж дэлхий даяар нийт 12 сая
гаруй хувь борлогдож байсан бол 1993 онд Bob Marley-г "Rock and Roll Hall
of Fame" хэмээн нэрлэсэн бєгєєд Time сэтгvvлээс "Bob Marley & The
Wailers – Exodus" цомгийг нь 20-р зууны шилдэг цомгоор нэрлэж байжээ.
Энэхүү залууг бүх хүн л
рээги хөгжмийн төлөөлөгчөөр мэддэг. Зарим хүн рээги хөгжмийг энэ хүнээр төсөөлдөг байх жишээтэй. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл тэр хүн өөрийн орны үндэсний хөгжмийг дэлхий нийтэд таниулж чадсан хүн юм. Өөрийн сонгосон салбартаа шилдэг нь байж чадсан. Түүний амьдралын түүхээс харахад гайхамшигтай түүхтэй алдартнуудын адил хэцүүхэн амьдралыг туулж өнгөрүүлсэн нь харагддаг. Хар арьстан болон цагаан арьстан хоёрын дундаас гарсан холимог арьстан байсан нь тэр үеийн нийгмийн сэтгэхүйд шууд харшилна. Арьсны өнгөнөөсөө болж их гадуурхагдаж, жижгэвтэр биетэй байсан тул их дээрэлхүүлдэг байсан гэдэг. 1955 онд аав нь зүрхний шигдээсээр нас барахад тэр 10 настай байжээ.
Bob Marley амьдралынхаа туршид арьс өнгөний асуудалтай тулгарч байсан гэхэд болно. Тэр: Би тэр мухар сүсэгт
итгэдэггүй. Манай аав цагаан, ээж хар хүн байсан. Тэд намайг хагас явцуу гэх
мэтээр дууддаг байсан. Би хэний ч талд ордоггүй. Би хар хүний талд ордоггүй бас
цагаан хүний талд ч ордоггүй. Намайг хар цагааний дундаас гаргаж намайг
бүтээсэн бурхны талд байдаг" гэж тэр хэлсэн юм.
Регги хөгжмийн урсгалынхан бол улаан, шар, ногоон өнгийн хослол, ширэлдсэн мэт урт үс, амьдралын сайн сайхныг магтан дуулагчид. Тийм болохоор Bob Marley энх тайван, хайрын бэлэгдэл гэгддэг. Хүнд хэцүү амьдралаас аз жаргалыг олж харж түүнийгээ бусдад өөрийн ертөнцөөрөө түгээнэ.
DONT WORRY BE HAPPY :)
Тэрний хэлсэн онч үгнүүд гүн гүнзгий утга агуулгатай нэгийг бодогдуулдаг.
- If you're white and you're wrong, then you're wrong; if you're black and you're wrong, you're wrong. People are people. Black, blue, pink, green - God make no rules about color; only society make rules where my people suffer, and that why we must have redemption and redemption now.
- One good thing about music, when it hits you, you feel no pain.
- God sent me on earth. He send me to do something, and nobody can stop me. If God want to stop me, then I stop. Man never can.
- Money cant buy life..
0 Сэтгэгдэл:
Post a Comment