Надад дурласан зүрх бүхний төлөө
Намайг тоогоогүй бүсгүй бүхний төлөө
Надаас урван холдсон итгэл бүхний төлөө
Намайг хайрладаг сэтгэл бүхний төлөө
Намайг магтсан урам бүхний чинь төлөө
Надтай хамт уйлж дуулсан бүгдийн төлөө
Намайг ирлэн хурцалсан юм бүгдийн төлөө
Насны сайхан үнэнч нөхдийн төлөө
Надад гомдсон нулимас бүгдийн төлөө
Намайг таньдаг хэн бүхний төлөө
Намайг бас таньдаггүй хүн бүхний төлөө
Намайг угтах он жилүүдийн төлөө
Намайг төрүүлсэн аав ээжийнхээ төлөө
Надад ухаарал хайрласан өвгөдийнхөө төлөө
Нартад ганцхан Монгол эх орны төлөөХундагаа өргөөд сайн сайхныг ерөе
Хувирашгүй халуун итгэлээ дээдлэн байж тулгая
0 Сэтгэгдэл:
Post a Comment