Ботго нь гунганах сүргийн дэргэдээс
Гэгээ татан наран ургана
Таанын амтат цайгаа дээжлээд
Талын монгол айл өглөөг угтана
Талын монгол айл нь тайван амгалан Янзага нь нойрмоглох үдийн халуунаар
Ээзгий ширгээж хүүгээ хүлээнэ
Ааруул сэрвээж ачдаа ноогоод
Алсын ууланд цацлаа өргөнө Дахилт: Саран хоноглох нутгийн хоймроос
Буянт сүрэг идээшин хөтөлнө
Шөнийн одтой ханьсан шивнээд
Ширгийн зөөлөнд морио аргамжина
Дууг сонсох бол ЭНД дар
0 Сэтгэгдэл:
Post a Comment