Навч хөлөргөж, нарны хүү хайраа хэлдэг
Навч унаж, газрын охинд хайраа өгдөг
Эр өвс эхэлж ургадаг
Энүүхэн хавийн цэцгээ тоолосхийгээд ганхдаг
Хярсан салхи нүдээрээ инээж
Хялгасанд хүртэл хайраа хэлдэг Хясаа шиг аашиндаа хөлбөрч орхиод
Хамтдаа л явах гэж хийсгэж оддог
Уулга алдуулж бороо асгаран
Ухаангүй саналаа гэж хурмаст шивнэдэг
Уйдна даа, чи надаас уйдна гэж
Улаан зээрд гол амиа тасартал хөөсөрдөг
Тэнгэр, газар хоёр биенээ цоо ширтэж
Тэсгэл алдахдаа манан унагаж уулздаг
Өдөржин нээсэн зовхио амраахын төдий харамлахдаа
Өөрөөсөө бусдад тэнгэр сүүдэр дагуулж харддаг
Дээшээ ургадаг биш, дотогшоо яргадаг бүхэн биенээ барааддаг
Дэндүү их хайрыг дааж ядахдаа дэлхий эргэдэг
Цэврүү исгэгдэх шиг л нулимс ивлээд явчихлаа
Цээжинд минь иссэн чамд хайртай болчихож , би
Судар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгүй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгүй хэн байна вэ? Гэнэн гэхэд хүүхэд шиг гэнэн
Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг
Ээжий шиг дандаа хайрлаагүй явтал залуу нас чи
Эрчит мөрөн шиг урсан одном... Харагдан өнгөрөхийг чинь мэдсэн хэрнээ
Хатуу хүтүүд хамаагүй зүтгүүлсээр
Хавар шиг яруу залуу нас чамайг
Хайранд жаргааж бүүвэйлж явсангүй. Орчлонг таниагүй омголон насандаа
Олдошгүй хайрыг хэнэггүй гишгэчихээд
Нэхэл хату сэтгэлийн өрийг төлөх гэж
Нэл цэцэг мэл залуу нас чамайг би зовоосоон Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...
Гаж зуршил
Солиорол, энэ миний оюун ухааны гажуудалЧин зориг, хүсэл мөрөөдөл сэтгэлийн гашуудал
Зовлон ... уур хилэн арилахгүй
Үхэл зөгнөж муу ёр шүглээд салахгүй
... унтаагүй ч үхнэ баараагүй
Байсан ч одоо таарахгүй гэж хэлэх аргагүй
Би гаж этгээд, өөрийн гэсэн муу сэтгэл
Этгээд гаж сэтгэл хүсэл зоригоо ...
Зүг чиг өөд буцаж ухрах гарцгүй
Ухаарах ёстой учир ... үүдийг нээх ёстой
Бүх зүйлийг адил бид сайн мууг цогцлооно
Бие минь зовж, жаргаж амьдарсаар л байх болноГаж, гаж хэв маяг зуршил гаж
Гаж, гаж, гаж хэв маяг гаж зуршил гаж
Гаж, гаж хэв маяг зуршил гаж
Гаж, гаж, гаж хэв маяг гаж зуршил гаж
Гаж, гаж хэв маяг зуршил гаж
Гаж, гаж, гаж хэв маяг гаж зуршил гаж
Гаж, гаж хэв маяг зуршил гаж
Гаж, гаж, гаж хэв маяг гаж зуршил гажБаяр хөөр, гутрал 38 градус
Амьдрах халуун цус, хувь төөргийн радиус
Гаж зуршлийн вант улс, энэ Монгол улс
Бялдууц зантай байснаас тэмц, цусаар урс
Баян ядуугийн ялгаа новшгүй тэмцэнэ хэрэндээ
Бүү зогс дээшээ өгс, хар дарж сэрнэ дээ
Зүйлийг сайн ойлгосон тэр
Энэ нийгэм бүгд худал хуурмагаар дүүрэн
Амьдрах тасалбар бол мөнгө
Тэмцэн орилж буй эгчийн хоолой нь сөөнгө
Өмч хөрөнгөгүй залуус эхнэргүй
Өөх өгсөн хүнтэй заргалдах шалтаг нь төгрөг
Зүрхэн тушаа байрлах улаан сарнай цэцэг
Зүй ёсны хүндлэл загалмайлсан эцэг
Зөвхөн гаж хууль дүрэм ноёлно
Гаж бол үнэн золиос болж чадна
Үүний төлөө тэмцээд л Гаж, гаж хэв маяг зуршил гаж
Гаж, гаж, гаж хэв маяг гаж зуршил гаж
Гаж, гаж хэв маяг зуршил гаж
Гаж, гаж, гаж хэв маяг гаж зуршил гаж
Гаж, гаж хэв маяг зуршил гаж
Гаж, гаж, гаж хэв маяг гаж зуршил гаж
Гаж, гаж хэв маяг зуршил гаж
Гаж, гаж, гаж хэв маяг гаж зуршил гажАвир муутай гаж зөгий гаж зуршилтай
Хорт утаанд ходоод минь цоорсон уушигтай
Гаж төрөх, гаж зуршил муу уршигтай
Гаж явдал, гаж ... ёгт утгатай
Утаачин, хорчин Ка гаж сэтгэлтэй хувилгаан
Арга барил мэдлэг боловсролтой хулигаан
Гаж төрөх, гаж зуршил муу уршигтай
Гаж явдал, гаж ... ёгт утгатай
Ажиглаад л байхад бохир нийгэм хажиглаад л
Оюун ухаан, гажиг сэтгэлгээ гажигтаад л
Ажиглаад л байхад бохир нийгэм хажиглаад л
Оюун ухаан, гажиг сэтгэлгээ гажигтаад л Нийгмийн болон бүх худал хуурмагууд хоорондоо эвтэй тэгээд хүчтэй
Үүн дундах цөөн үнэн нь гаж зуршил болж бүдгэрнэ..
[youtube http://www.youtube.com/watch?v=f7OsRErpAro]
Санаанаас гарамгүй есөн жил минь
Сахалт Чойномгоо битгий мартаарай
Үхсэн хүнд нэхэж ологдог
Үнэгүй алдар, үнэгүй магтаал хэрэггүй
Үнэн хэрэгтэй
Цэцэнүүдийн дунд тэнэг явахад
Цэнгэл жаргал элбэг олдох юм
Тэнэгүүдийн дунд цэцэн байхад
Тэрнээс илүү зовлон алга даа
Яаж болохгүй залхуу энэ орчлонд
Яарахаа мэдсэн юм бол яах гэж би эрт төрөө вэ?
Сэргэлэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана
Зугаалж цэнгэж явахад зуун түмэн нөхөдтэй байлаа
Зуурдын зовлонд оочиход зуух олон ноходтой болох юм
Уурлаж байна би уурлаж байна
Унаган насаа ахих бүр
Улсын мунхагыг ажих бүр
Уур минь аяандаа асаж байна
Эхээс би уургүй төрсөн
Эр биеийг үзтэл уургүй явсан
Эгэл гүн ухаантныг ойлготлоо уургүй явсан
Эцэст нь уурын тулам боллоо
Уурыг би эцэг дээдсээсээ аваагүй
Урлаггүй эхнэр Эрдэмаагаас аваагүй
Улаан цэргийн муйхар Чпайяаваас ч аваагүй
Уур минь аяандаа үүсэн гарлаа
Хадсан өвс дарагдаж ялзараад
Халуун дундаасаа түймэр гардаг
Хамаг ард та нартаа
Бие хайргүй хураасан
Хадлангын минь дээрээс дараад шатаалаа
Овоолсон нүүрс нар бол өөрөө шатна
Олон түмэн эх ороноо дулаацуулах гэж
Олж хураасан нүүрсэнд ус хийгээд шатаалаа
..........................................................................
[youtube http://www.youtube.com/watch?v=2053SO-9-wM]
Хаврын улирал надад аз жаргал мэдрүүлдэггүй юм. Хамгийн уймраа улирал. Сайхан зун болох нь мэдэгдэхгүй, хэзээ түрүүчийн ногоо цухуйхыг мэдэхгүй хамгийн ааштай улирал. Сэтгэл хамгийн их урагддаг улирал шүү дээ.Намар бол сэтгэл налайдаг улирал. Өнөөдөр хариад зурагт үзэхээр булхайтай хэдэн гишүүн харагдана, суваг солихоор талбай дээрх жагсаал харагдана. Эднийг харж байснаас түрүүчийн цэцэг дэлбээлэхийг харсан нь жаргал. Маргааш яах бол гэсэн л улирал байдаг юм даа.
Ноднин намар би их зав муутай байсан. Хоёр жүжиг бичлээ. Тэгээд үлдсэн цагт нь үр хүүхдүүдтэйгээ налайгаад л өнгөрөөлөө дөө. Бас бие жаахан чилээрхээд гэрээрээ голдуухан байлаа. Харин хэдэн сайхан хүүхэд өсгөж тэд минь хүний дайтай л амьдарч явааг мэдэрлээ дээ, ах нь. Өвдөж ядрахын цагт хүн улам ихийг боддог юм байна. Хэдийгээр би өвдөж зовсон ч намрын улирал гэдэг цаагуураа дэвсгэр нь зөөлөн юм даа.
Сургууль төгссөн, амьдралын зах зухаас шүүрсэн гэсэн баяр баясгалан юм даа. Яах аргагүй дотроос нь огшоож өгдөг том баяр. Баяраа яаж эдлэх вэ гэдэг нь насанд хүрсэн хувь хүний асуудал юм. Бид залуу байж үзсэн. Уусан, идсэн. Одоо харж байхад харамсах нь бага юм. Гэхдээ Монголын залуу насыг ямар нэгэн баяр тэмдэглээд ”элийрч, балайрч” явахаа болиосой гэж боддог. Хайран сайхан үр хүүхэд минь.
Чадаж байгаа үед минь урам юм, нөгөө талаар”айдас ичвэр” юм даа.
Би нөхдийнхөө өмнө хэзээ ч буруутай явж үзээгүй. Найз нөхдийнхөө өмне хэзээ ч нүүр бардам байж чадна. Цөөхөн ч гэсэн чансаатай найзтай хүн. Хар багын хэдхэн найз бий дээ. Би өөрөө их сонин хүн. Зожиг, нэг их нийтэч биш. Өглөө юм иддэггүй, өдөр бас сүйдтэй юм идэхгүй. Орой хариад л муу хөгшнийхөө гарын хоолыг иддэг хүн. Хүний ганц хүү болоод нэг жаахан зожиг өсчээ.
Би худлаа маяг сураагүй хүн. Хэзээ ч илүү хайрлуулах гэж гоё ганган явж үзсэнгүй. Хар аяндаа байгаагаар минь намайг ойлгож, хүлээж авбал тэр жинхэнэ сэтгэл. Намайг ил далд хаана ч ярилаа гэсэн адилхан байвал тэр хамгийн чухал ойлголт. Хэн хаана ч байсан баггүй л байх хэрэгтэй. Тэгвэл та хүн. Хэн хүнд тоогдохын тулд биш, байгаагаар минь хүлээж аваасай гэж явбал буян тэр. Яг уран бүтээл хийж суухдаа өөрөөсөө бусдыг тоож үзээгүй. Би үнэхээр том юм аа гэж л бодож бичдэг.
Aмьдрал бол БОЛОМЖ, бүү алд
Амьдрал бол ГОО САЙХАН, түүнийг торд
Амьдрал бол МӨРӨӨДӨЛ, түүнийг биелүүл
Амьдрал бол ҮҮРЭГ, түүнийг гүйцэтгэ
Амьдрал бол ХАРИУЦЛАГА, түүнийг үүр
Амьдрал бол ХАЙР, тиймээс хайрла
Амьдрал бол НУУЦ, түүнийг хай
Амьдрал бол ЗОВЛОН, түүнийг даван туул
Амьдрал бол АЗ ЖАРГАЛ, түүнийг өөрөө бүтээ............
Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оонон халиун толгод минь намайгаа ӨРШӨӨ
Олонцог элээгээгүй дэгдээхэй насандаа би чинь
Оготно бор толгодыг уул гэж эндүүрч явжээ.
Очир хэлбэрт уулс минь намайгаа ӨРШӨӨ
Отгонтэнгэрийн зулай дээр гишгэхээсээ урьд би
Огторгуйн багана гэж уулсыг андуурч явжээ.Овоо тахилга нь бэлийн чулуугаар өндөрлөсөн
Отгонтэнгэр их хайрхан минь намайгаа ӨРШӨӨ
Отог жинстэй Алтайг давахаасаа урьд би
Огторгуйн багана гэж таныг эндүүрч явжээ.Он цагийн түүхийг мөнх цасандаа ботилсон
Онгод билгийн Их Алтай минь намайгаа ӨРШӨӨ
Од зүлгүүрддэг Гималайг давахаасаа урьд би
Орчлонгийн зулай гэж Алтайгаа андуурч явжээ.Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оготно бор толгод минь намайгаа БҮҮ ӨРШӨӨ
Оосор бүчгүй сансрын уудмаас халиахад
Оргил бүхний оргил нь нутгийн минь толгод л байна шүү дээ.