Суртчилгааны самбар ба түүний тухай



Маркетингийн шинжлэх ухааны чухал хэсгүүдийн нэг бол яахын аргаггүй зар суртчилгаа байдаг. Тэгвэл энэ нийтлэлд зар суртчилгааны олон сувгуудын нэг болох суртчилгааны самбарын тухай бэлтгэлээ.

Суртчилгааны самбар - Advertising billboard
Үүсэл хөгжлийг нь харахад 1796 онд анхны постер үйлдвэрлэгдсэн  гэсэн байдаг ба албан ёсоор 1835 онд Jared Bell гэдэг хүн 4х6 хэмжээтэй постер циркийн суртчилгаанд зориулж хийж байсан гэсэн мэдээлэл байдаг. Анхны суртчилгааны самбарын түрээс 1867 онд хийгдэж байжээ.
1872 онд  Outdoor Advertising Association of America байгуулагдсан байна.

Самбарын төрөл:

1. Будсан самбаран суртчилгаа


2. Хийлдэг самбаран суртчилгаа 


3. Дижитал самбар


4. Mobile Ad



5. Энгийн самбар


6. Гүйдэг самбаран суртчилгаа 


Гадна гудамжны рекламын давуу тал онцлог:
- Нүдэнд өртөж анхаарал татах талаар сайн
-Хамрах хүрээ нь өргөн,  өдөр шөнийн ялгаагүй хүмүүст хүрдэг
- Шөнийн цагаар хотын үзэмж болдог

Дутагдалтай талууд: 
- Цаг агаарын байдал нөлөөллөөр муудах аюултай.
- Үр ашгийг шинжлэн тооцоход маш төвөгтэй.
- Өртөг ихтэй арга юм. Энэ нь түүнийг үйлдвэрлэн бэлтгэхэд гарах зардал хөрөнгөөс гадна байршуулах газрын зөвшөөрөл төлбөр,бүртгэлийн хураамж зэрэгт зардалууд их байдагтай холбоотой байна.

Суртчилгааны самбар Монгол улсад

 Монгол улсын хүрээнд хэрхэн хөгжиж буй талаар сонирхоё. Суртчилгааны самбар нь уламжлалт маркетингийн нэгэн арга хэрэгсэл тул манай улс орны хувьд нилээн ашиглагддаг.   1995 оноос эхлэн Улаанбаатар хотод гадна рекламны самбарыг байршуулж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх том жижиг самбарын тоо 2180 болж өсчээ. Уг нь 2006 онд журам гаргаж гадна зар сурталчилгааны байгууламжийн татварыг нэмэгдүүлэн эдийн засгийн аргаар гадна зар сурталчилгааны тоог цөөлөх бодлого барьж байсан. Улаанбаатар хотод байрлах замбраагүй  суртчилгааны самбарууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна гэсэн олон санал гомдолын дагуу 2013 оны 2 -р сард “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам” -г шинэчилэн баталжээ.
Журамтай ЭНД дарж танилцаарай.
Мөн зар суртчилгааны тухай хууль суртчилгааны самбарт хамааралтай. Монгол улсын зар суртчилгааны тухай хуультай ЭНД дарж танилцаарай.
Төрийн өмчит зарим газар рекламны самбар түрээслэх гэж байгаа бол ЭНД дарж бүрдүүлэх материалтай танилцаарай.


Гадаах талбайд самбар байрлуулахын тулд самбарын эзэмшигч хувь хүн болон албан байгууллагуудтай холбогдож тохиролцсоны үндсэн дээр байрлуулдаг. Монголд энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нилээн хэд байдаг бөгөөд онлайн орчинд хийсэн хайлтын үр дүнд  Мэтис Самбар Монголиа ” ХХК  , болон Dinosaursings компаниуд байна. Мөн үүнээс гадна нэгдсэн зарын цахим хуудсуудад самбар түрээслүүлэх зарууд байна.
Мөн манай оронд суртчилгааны самбарт дэвшилтэт техникийг ашигласан самбар болох  лед дэлгэцтэй самбарууд бий болсоор байна. Үүний хамгийн нэг жишээ бол багшийн дээдийн уулзварт байрлах Bloomberg LCD юм. Энэ самбар нь ази - даа хамгийн том-д тооцогддог гэсэн мэдээлэл байна. Энэхүү дэлгэцэнд реклам явуулар эрхийг  BRB компани өгдөг.


Самбар түрээслэх үнийн хувьд байршилаас шалтгаалж янз бүр байдаг.







Мөн Улаанбаатар хотын зарим нутаг дэвсгэрт суртчилгаа самбар байргуулахыг хориглсон байдаг байна. Жишээ нь: Сүхбаатарын, Их сургуулийн, Жуулчны, Олимпийн, Их Монгол Улсын, Токиогийн, Залуучуудын, Бага тойруугаас дотогш замуудад, Наадамчдын зам /Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас Яармагийн гүүр хүртэл/-д том тулгуурт болон гүүрэн байгууламж бүхий газарт сурталчилгаа байршуулахгүй хэмээн журамлажээ.


Сонирхуулж хэлэхэд Сонгуулийн суртчилгаанд ашиглах самбарыг мөн зохицуулалт хийж өгсөн байдаг.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт “Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны самбарын тоог дүүрэгт 460 хүртэл, суманд 200 хүртэл байхаар, сурталчилгааны самбарын хэмжээг жижиг самбар бол нэг тал нь 5 м2-аас ихгүй, дунд зэргийн самбар нэг тал нь 30 м2-аас ихгүй, том самбар бол нэг тал нь 120 м2-аас ихгүй байхаар тус тус тогтоосон байдаг ажээ.

Мөн сүүлийн үед манай оронд тээврийн хэрэгсэлүүд дээр хийх реклам нилээд өргөжих хандлагатай болж байна. Тээврийн хэрэгсэлүүдийн гадна талд хийгдэх рекламын мэдээлэл нь хүмүүсийн анхаарал татахуйц хурц өнгийн ,тод томруун,явдал дунд уншиж болохуйц том хэмжээтэй ,товч бичлэг нь том үсгээр гүйцэтгэгдсэн байх шаардлагатай.Эдгээр реклам нь хөдөлгөөнтэй учраас дахин давталт ихтэй олон хүнд хүрэх бөгөөд тээврийн хэрэгсэлийн дотор байрлуулсан мэдээлэлийг зорчигчид анхааралтай уншиж танилцах боломжтой байдаг тул тогтоогдох нь илүү гэдэгийг тооцсон агуулагатай байна. 


Суртчилгааны самбар зар суртчилгаандаа ашиглах гэж байгаа бол танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. Монгол дах MERCADO маркетингийн компани
  • Юуны өмнө түрээслэх гэж буй самбарын тухай сонирхолтой тоо баримт цуглуул. Жишээ нь, таны самбарын эргэн тойронд өдөрт дунджаар хэдэн машин явж өнгөрдөг. Хүний эргэлтийн тоо гэх мэт. Үүний дараа түүнийгээ санал тавьж буй байгууллагад сонирхолтой хэлбэрээр танилцуул.


  • Бүтээлч (Creative) танилцуулга бэлтгэ. Танилцуулгандаа яагаад маркетер бид энэ самбар дээр сурталчилгаа тавих ёстой, ямар байдлаар тавьж болох гэх зэрэг. Магадгүй та яагаад тэдний сурталчилгааг бүтээлч хэлбэрээр бүтээж өгөх санааг тэдэнд танилцуулж болохгүй гэж.


  • Самбараа түрээслэх утас болон хаягийг сонирхолтой хэлбэрээр байршуул. Жишээ нь, хүн бүхний сонирхолыг татаж буй зүйлийн сурталчилгааг самбар дээрээ байршуулах.



Дээрх гурван зөвлөгөө нь таны бизнест амжилт авчирна гэдэгт бид итгэж байна.

2. Дараах зөвөлгөөнд бол суртчилгааны самбарт тохирсон сайн стратегиудыг дуридлаа. Гадаас цахим хуудааснаас орчуулсан - http://blog.demandmetric.com/


  • Хаштаган самбар 



Энэн нь хэрэглэгчидийг үйлдэлд уриалсан буюу энэхүү хаштагаар хайлт хийлгэхэд хүргэнэ. Та энэхүү хаштагаараа сошиал орчинд харин мэдээлэллээ бэлдсэн байх шаардлагтай.



  • Guerilla Маркетингийн стратеги нь суртчилгааны самбартай тун зохицдог.


  • Бодит мэт харагдуулах - Augmented Reality Strategy


3. Дараагийнх мөн орчуулсан зөвөлгөө ба суртчилгааны самбар тавихад өгөх ерөнхий зөвөлгөө юм.

  • 6 эсвэл түүнээс бага үг ашигла
  • Анхаарал татахуйц байх гэхдээ хэтрүүлэхгүй
  • Нийтэд чиглэсэн байх ёстой
  • Цэвэрхэн, ухаалгаар шийдвэрлэх хэрэгтэй
  • Суртчилгааны самбар олон байх тусмаа сайн
  • Битгий хэл, харин дүрсээр үзүүл

Анхаарал тавьсанд баярлалаа






1 Сэтгэгдэл:

  1. ажиллах зарчим бүтэцийг нь хэлж өгөөч

    ReplyDelete

Copyright © / Өөртөө..

Template by : END / powered by :blogger