Growth Hacking - гэж юу вэ? /Бүлэг нэг/


Дэлхий дахинд сүүлийн үед хамгийн их яригдаад буй маркетингийн шинэ чиг хандлага гэж хэлж болох Growth Hacker буюу өсөлтийн хакер гэх зүйлийн талаар энэ нийтлэлдээ бичлээ.

Товч түүх

Энэхүү нэр томьёог Sean Ellis гэх маркетер залуу анх гаргаж ирсэн юм. Тэр өөрийн ажлын явцад энэхүү шинэ чиг хандлагыг бодож олсон бөгөөд өөрийн блогт нийтлэснээр дэлхий нийтэд түгсэн. Sean маш олон интернет  компани - д хэрэглэгчээ өсгөхөд нь тусласан бөгөөд тэдний зарим нь IPO -өө хүртэл гаргацгаасан байна. 
Анх тэрбээр өөрийн компанидаа маркетингийн мэргэжилэн ажилд авах зар  өгч олон менежерүүдээс CV хүлээж авсан ч түүний хүссэн хүн нь олдохгүй байлаа. Тэгээд тэр өөрийнхөө блогт бичсэн зарынхаа нэрийг FIND A GROWTH HACKER FOR YOUR START UP болгон өөрчилснөөс тэрэнд энэхүү чиг хандлагыг гаргаж ирэх санаа төржээ.
Уламжлалт Маркетингийн мэргэжилтнүүд нь маш өргөн цар хүрээтэйгээр асуудлыг фокусладаг буюу авч үздэг. Энэ нь дөнгөж эхэлж байгаа бизнест ямар ч хэрэггүй гэхэд болно. Учир нь дөнгөж эхэлж буй бизнест хэрэгтэй ганц зүйлбол ердөө л ӨСӨХ буюу хэрэглэгчдийнхээ тоог нэмэх, цар хүрээгээ тэлэх байдаг. Энэхүү зүйлээс growth hacking гэсэн зүйл гарч ирж байгаа юм. 

Өсөлтийн хакерчин хүн бол маркетингийн мэргэжилтэн биш, мөн өсөлтийн хакерчин нь маркетингийн менежерийн сайжруулсан хувилбар ч биш маркетингийн менежерийн нэгэн төрөл, үйл ажиллагаа нь нарийвчилсан ажилтан юм.

Бүтээгдэхүүний шинэ эрин үе
Уламжлалт маркетрууд уламжлалт бүтээгдэхүүний маркетингийг хийж чадна. Гэвч интернет нь бидэнд шинэ бүтээгдэхүүнийг бий болгож өгч байна. Өнгөрсөн мянга мянган жилүүдийн турш бүтээгдэхүүн бол физик шинж чанартай эд зүйл байлаа. Жишээ нь машин, саван, шампун, буу гэх мэт. Харин одоо твиттер бол бүтээгдэхүүн, фейсбүүк бол бүтээгдэхүүн юм. 
Интернет нь бидэнд бүтээгдэхүүний шинэ төрлийг бий болгож өгч, тэр хэмжээгээрээ шинэ сэтгэлгээг шаардаж байна.
Шинэ төрлийн бүтээгдэхүүн нь өөрийн үүрэг роль, түгээлтэй өөрөө хийх боломжтой байдаг. Яаж гэж үү? Хамгийн хялбар жишээ бол фейсбүүк. Фейсбүүкийг ашиглан та өөрийн туршлагыг бусдад хуваалцах боломж бүрддэг. Энэ нь уг платформ илүү сайн болж өгч байна. Шампуун үүнийг хийж чадах байсан болов уу? Дропбокс өөрийн найзыг урих юм бол танд багтаамжын эрх бэлгэлдэг. Энийг л  лав хүүхдийн живх хийж чадахгүй байсан. 

Өсөлтийн хакерууд интернет бүтээгдэхүүний өөрсдөө тархах далд боломжыг ашиглан бодит байдалд уг бүтээгдэхүүнийг гаргаж ирэх гэсэн үүрэг хүлээдэг.

Шинэ тархац
1950 -аад онд АНУ -д авто замын систем бүрэлдэн бий болж байсан. Энэ нь McDonald- г худалдан авах шинэ суваг байсан гэдгийг тэд амжилттай харж чадсан юм. Энэ нь хэрвээ оффлайн өсөлтийн хакер гэж байсан бол үүний том жишээ болох байлаа. Харин өнөөдөр интернет орчинд байрлах хар мянган харагдахгүй замуудыг та хэрхэн яаж таних вэ гэвэл:

- Дээрх жишээн дээрх хурдны замууд нь интернет орчинд SEO буюу хайлтын системийн оновчол юм.
- Кино театрлуу хөтөлдөг зам нь интернет орчинд бичлэгийн сан бүхий Youtube байж болно.
- Манай найзын гэрлүү хөтлөх замын оронд Facebook гэх зэргээр зүйрлүүлж болох юм.

Ийнхүү бүтээгдэхүүн хувиарлалтын маш олон төрлийг бий болгож буй онлайн дэд бүтцийн олон жишээг дуридаж болох ба интернет орчинд хүмүүс хаанаас, хаашаа хэрхэн явж буйг төсөөлж чадахуйц байх нь бүтээгдэхүүнд өсөлт авчирахад туслана.

Growth Hacker гэдэг нэр томёоны Hacker нь дараах утгуудыг илэрхийлдэг.

1. Ухаалаг хакер - Энэхүү хакер нь хүмүүсийн олж харж чадаагүй зүйлийг одоо байгаа зүйлсийг ашиглан илүү бүтээлч, хялбараар хийх шинэ хандлагыг гаргаж ирдэг хакер гэсэн үг. Энэний сайн жишээ нь Life Hacker юм. Тэдний бидний өдөр тутамд ашигладаг, хэрэглдэг зүйлсийг илүү ухаалгаар ашиглаж ажиллыг хөнгөвчилөхөд тусалдаг. Growth Hacker - н Hacker-н нэг илтгэх санаа нь энэ.
2. Программ хангамжийн хакер - Энэ нь өсөлтийн хакерууд нь программтай ажиллах хэрэгтэй болдогоос үүдэж гарч ирж байгаа юм. Яагаад гэвэл бүтээгдэхүүнүүд одоо бол программ хангамж дээр суурилсан болоод байна. Тиймээс тэрхүү бүтээгдэхүүнийг амжилттай өсгөхийн тулд хэрхэн яаж ажилдагийг мэддэг байх шаардлагта й. Гэхдээ Growth Hacker программист байх ёстой гэсэн үг биш. Түүнийг хэрхэн бичигддэг, хэрхэн бүтдэг талаар хангалттай мэддэг байхад л болох юм. 
3. Хууль бус хакер - Энэ нь тухайн бүтээгдэхүү бүтсэн системийн сул талыг өсөлтөндөө ашиглах боломжыг эрэлхийлж байна гэсэн үг.


Growth Hacking  бол интернет -д суурилсан компаниудын ирээдүй байж болно хэмээн шуугиан дэгдээж буй трэнд юм. Маркетерууд түлхэж, програмчид б түтээнэ. Энэ нь нэг баг болох хэрэгтэй гэдгийг илтгэж байна. Маркетрууд програмчиллын талаар ойлголттой байх хэрэгтэй харин програмистууд бол хэрэгэлчийн туршлагын талаар мэддэг болох хэрэгтэй гэсэн үг.

Дүгнэлт
-Маркетрууд чухал. Гэхдээ эхлэж байгаа компанийн хувьд өсөж дэвжих гэдэг л хамгийн чухал зүйл.

-Интернет бүтээгдэхүүний шинж чанарын нэг онцлог нь өсөлтийн талаар бодох шаардлагтай.

- Интернет урсгалыг мэдрэх шаардлагтай

-Growth hackers өөрсдийн мэдлэгийг ашиглан ухаалаг технологид суурилсан байна.

-Growth hacker нь компанийг хэн биш байхаас эхлүүлэн маш том компани болгож чадах хүчтэй.




0 Сэтгэгдэл:

Post a Comment

Copyright © / Өөртөө..

Template by : END / powered by :blogger