Сэтгэл минь нялхаараа хөөрхий

Би гэдэг жижигхэн амьтан юм аа зайлуул

Бие минь томорч буй ч сэтгэл минь нялхаараа

Бүсгүйн шидсэн хэдхэн харцанд уярч

Бүтэхгүй болсон  чимх ажилд ч  урам хугарч

Атагхан зүрх минь шаналж бэтгэрээд

Арчаагүй ч амьтан бол доо хөөрхий

Үүнтэйгээ яг ижил нь

Үргэлж жаргах мэт болох нь

Сэтгэлийг минь хөндөн баярлуулсан

Сэмхэн ирдэг бяцхан шагнал

Баярлах гуних нь амархан гэдэг нь гэж

Бүрхэг зүйлээс наран гаран бүтэхэд

Бүүр түүр бодон мишээж

Бүтэн бие ээ дооглон бодно.

Гэхдээ болоогүй ээ амьдрал намайг сургана биз

Гэнэн бас эмзэг сэтгэлийг минь

Гэрт орж эм гадаа гарж эр болох

Гавьяа шагнал авч тодрон гийхэд ч

Их зохиолч Дашбалбарын хэлсэнчилэн

Их тэнгэр шигээ байж сурах байлгүү дээ.

 

 

 

 

 

Ариунаа - Талын Монгол айл

Ботго нь гунганах сүргийн дэргэдээс
Гэгээ татан наран ургана
Таанын амтат цайгаа дээжлээд
Талын монгол айл өглөөг угтана

Дахилт: Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын монгол айл нь тайван амгалан

Янзага нь нойрмоглох үдийн халуунаар
Ээзгий ширгээж хүүгээ хүлээнэ
Ааруул сэрвээж ачдаа ноогоод
Алсын ууланд цацлаа өргөнө

Дахилт:

Саран хоноглох нутгийн хоймроос
Буянт сүрэг идээшин хөтөлнө
Шөнийн одтой ханьсан шивнээд
Ширгийн зөөлөнд морио аргамжина

Дууг сонсох бол ЭНД дар

Хундагаа өргөөд сайн сайхныг ерөе Хувирашгүй халуун итгэлээ дээдлэн байж тулгая

Надад дурласан зүрх бүхний төлөө
Намайг тоогоогүй бүсгүй бүхний төлөө
Надаас урван холдсон итгэл бүхний төлөө
Намайг хайрладаг сэтгэл бүхний төлөө
Намайг магтсан урам бүхний чинь төлөө
Надтай хамт уйлж дуулсан бүгдийн төлөө
Намайг ирлэн хурцалсан юм бүгдийн төлөө
Насны сайхан үнэнч нөхдийн төлөө

Намайг баярлуулсан хүмүүс бүгдийн төлөө
Надад гомдсон нулимас бүгдийн төлөө
Намайг таньдаг хэн бүхний төлөө
Намайг бас таньдаггүй хүн бүхний төлөө
Намайг угтах он жилүүдийн төлөө
Намайг төрүүлсэн аав ээжийнхээ төлөө
Надад ухаарал хайрласан өвгөдийнхөө төлөө
Нартад ганцхан Монгол эх орны төлөө

Хундагаа өргөөд сайн сайхныг ерөе
Хувирашгүй халуун итгэлээ дээдлэн байж тулгая

Сандрал..

Сандрах гэж энэ үйл явц нь

Сайн муу алинд болов тохиох юм

Мэдэхгүй зүйлээсээ хүн айдаг шиг

Мэдрэхүй нь тогтворгүйдэж сандрах юм

Сандарсан тэр агшинд

Салга хүн шиг болж

Барин тавин барьцгүй

Буруу гишгэж магадгүй..

Мял богдын захиас үгс

...Авралын дээд багшдаа бишрэлгүй
Авшиг хүртээд юуны тус
Утгын шимийг зүрхэндээ шингээлгүй
Уншилга цээжлээд юуны тус

Бэртэгчин амьдралаас холдолгүй
Бясалгал хийхийн хэрэг юун
Бие сэтгэлээ номхотголгүй
Мөргөл хийхийн ашиг юун

Хүний муулахыг тэсэхгүй бол
Хүлцэл сахилын хэрэг юун
Тачаал хорслыг дарахгүй бол
Тахил мандлын утга юун

Аминч үзлийн хир шингэсэн
Өглөг буян юуны тус
Амьтан бүхнийг эх шигээ бодолгүй
Өндөр суудал юуны тус

Ариун үзэгдлийг сэрж мэдэхгүй
Суварга босгоод юуны тус
Аж төрлөө бясалгал болгохгүй
Цац талбиад юуны тус

Өр зүрхний угаас залбиралгүй
Өргөл бариад юуны тус
Үнэн номыг анхаарч сонсолгүй
Өвдөг сөхрөөд юуны тус

Амьд сэрүүнд нь итгэж бишрэлгүй
Авсанд мөргөөд юуны тус
Найдангуй орчлонд сэтгэл уйдалгүй
Наминчлал үйлдээд юуны тус

Өөрөөсөө илүү бусдыг хайрлалгүй
Өгөөмөр амлаад юуны тус
Нүглийн буртгийг дотроос угаалгүй
Нүүрээ будаад юуны тус

Башир хуурмагийг жигшээ нь үгүй
Шашин номлоод юуны тус
Багшийн үгийг дагах нь үгүй
Шавь нар олшроод юуны тус

Агуулга гээсэн хэлбэрдэл бүхэн
Ашиг болохгүй уршиг болно
Ариун зорилгодоо үнэнч бол
Аливаа дэмийрлээс хол байгтун.

Р.Чойном - МИНИЙ ТӨРСӨН ӨДРИЙН ШҮЛЭГ

1975 онд бичсэн шүлэг.

МИНИЙ ТӨРСӨН ӨДРИЙН ШҮЛЭГ

Сэргэлэн зугаатай цагт
Хад чулуу хүртэл дуулна.
Сэтгэл эмзэглэх үед
Гитар хүртэл уйлна.

Өнгөтэй өөдтэй явахад
Бусдын эхнэр ч дагана.
Өвдөж зовохын цагт
Бурхан хүртэл зугтана.

Ахархан жаргалаа хүн
Зуун жил гэж эндүүрдэгээс
Амьдралын нь хэдхэн жилд
Зунаасаа намар нь элбэг.

Өргөс ихтэй хорвоог хүн
Найрын ширээ шиг андуурдагаас
Өөрт оногдох цөөн жилд
Намраасаа өвөл нь элбэг.

Бараан талыг нь бодоод байвал
Энэхүү орчлон таг харанхуй
Баяр зугаагий нь дагаад байвал
Эргэн тойрон дандаа зун!

Мөнх зунаар нь цэнгэе гэвэл
Мөнгө болоод ухаан хэрэгтэй
Мөстэй өвөлд нь даарья гэвэл
Мөрөөрөө шударга явах хэрэгтэй.

Ялзрал ихтэй хорвоогийн
Явдал паянг тунгааж бичсэн нь
Яруу найрагчдын түүхэнд
Ганцхан би биш ээ!

Тэр бүхнийг нь мэдсээр байж
Тэргэн дугуйнд нь хэрчүүлэгч
Тэсгэлгүй шүлэгчдийн тоонд
Би бас ганцаараа биш!

1975-II-10

Чойном: "чи прокурор хүн, надтай хамаагүй уулзаж болохгүй" гэж билээ

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын эрээнтэй бараантай амьдрал дунд түүнтэй нэг тогооноос хоол идэж, үерхэж нөхөрлөж явсан нөхөд олон. Тэдний нэг нь насаараа Улсын прокурорт ажилласан Д.Хишиг-Очир юм. Тэдний залуу нас, амьдралын талаар түүнтэй ярилцах завшаан олдсон юм.

Copyright © / Өөртөө..

Template by : END / powered by :blogger