Bob Marley


Дуучин, хєгжимчин, дуу зохиогч Bob Marley (Robert Nesta Marley) 1945 оны 2-р сарын 6-нд Ямайкийн далайн эргийн нэгэн хотод тєржээ. Bob Marley 16-тайдаа Жон Хиггстэй хамтран анхны дебют "Judge Not" синглээ хийж байсан байна. Тэрээр ska, rocksteady ба reggae стилээр уран бvтээлээ хийдэг The Wailers (1964-1974), Bob Marley & The Wailers (1974-1981) хамтлагуудад дуучин, гитарчин хийдэг байсан ба тvvнийг рэгги хєгжмийг vндэслэгч гэдэг утгаар нь олон хvмvvс сайн мэддэг тєдийгvй дэлхий дахины дуу хєгжмийн хvрээнд Ямайкийн гэх тодотголтой нэгэн тєрлийг оруулж чадсан гайхалтай хvн юм. 1984 онд буюу рэгги дуучин Bob Marley-г нас барснаас хойш 3 жилийн дараа гарсан "Legend" цомог нь бvх цаг vеийн шилдэг борлуулалттай рэгги цомог болж дэлхий даяар нийт 12 сая гаруй хувь борлогдож байсан бол 1993 онд Bob Marley-г "Rock and Roll Hall of Fame" хэмээн нэрлэсэн бєгєєд Time сэтгvvлээс "Bob Marley & The Wailers – Exodus" цомгийг нь 20-р зууны шилдэг цомгоор нэрлэж байжээ.


Энэхүү залууг бүх хүн л рээги хөгжмийн төлөөлөгчөөр мэддэг. Зарим хүн рээги хөгжмийг энэ хүнээр төсөөлдөг байх жишээтэй. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл тэр хүн өөрийн орны үндэсний хөгжмийг дэлхий нийтэд таниулж чадсан хүн юм. Өөрийн сонгосон салбартаа шилдэг нь байж чадсан. Түүний амьдралын түүхээс харахад гайхамшигтай түүхтэй алдартнуудын адил хэцүүхэн амьдралыг туулж өнгөрүүлсэн нь харагддаг. Хар арьстан болон цагаан арьстан хоёрын дундаас гарсан холимог арьстан байсан нь тэр үеийн нийгмийн сэтгэхүйд шууд харшилна. Арьсны өнгөнөөсөө болж их гадуурхагдаж, жижгэвтэр биетэй байсан тул их дээрэлхүүлдэг байсан гэдэг. 1955 онд аав нь зүрхний шигдээсээр нас барахад тэр 10 настай байжээ.
Bob Marley амьдралынхаа туршид арьс өнгөний асуудалтай тулгарч байсан гэхэд болно. Тэр: Би тэр мухар сүсэгт итгэдэггүй. Манай аав цагаан, ээж хар хүн байсан. Тэд намайг хагас явцуу гэх мэтээр дууддаг байсан. Би хэний ч талд ордоггүй. Би хар хүний талд ордоггүй бас цагаан хүний талд ч ордоггүй. Намайг хар цагааний дундаас гаргаж намайг бүтээсэн бурхны талд байдаг" гэж тэр хэлсэн юм.

Регги хөгжмийн урсгалынхан бол улаан, шар, ногоон өнгийн хослол, ширэлдсэн мэт урт үс, амьдралын сайн сайхныг магтан дуулагчид. Тийм болохоор Bob Marley энх тайван, хайрын бэлэгдэл гэгддэг. Хүнд хэцүү амьдралаас аз жаргалыг олж харж түүнийгээ бусдад өөрийн ертөнцөөрөө түгээнэ. 


DONT WORRY BE HAPPY :)

Тэрний хэлсэн онч үгнүүд гүн гүнзгий утга агуулгатай нэгийг бодогдуулдаг.

  • If you're white and you're wrong, then you're wrong; if you're black and you're wrong, you're wrong. People are people. Black, blue, pink, green - God make no rules about color; only society make rules where my people suffer, and that why we must have redemption and redemption now.
  • One good thing about music, when it hits you, you feel no pain.
  • God sent me on earth. He send me to do something, and nobody can stop me. If God want to stop me, then I stop. Man never can.
  • Money cant buy life..



Growth Hacker ямар байх ёстой вэ? /Бүлэг 2/

Мэдээжийн хэрэг шинээр гарч ирж буй энэ хандлагыг дагаал growth hacker гэсэн шинэ ажлын байр гарч ирж байна. Тиймээс энэ ажлын байрны хүмүүс ямар байх ёстой талаар сонирхоё.

Growth Hacker -н гурван ташаа ойлголт
1. Энэ хүн програмист байх ёстой.
Тийм биш юм. Өсөлтийн хакерчин программист биш түүний багт нь програмист байх хэрэгтэй. Эхлэхдээ хоёр програмист, нэг өсөлтийн хакерчин гэх гурван хүний бүрэдхүүнтэй эхэлж болно.
2. Уламжлалт маркетер growth hacker байж болохгүй.
3. Growth Hacker - н ёс зүйгүй байх эрхтэй

Growth Hacker - н тухай үнэн
1. Growth Hackerс сайн аналистууд байна.
а. Анализ нь үр дүнтэй давталтыг тодруулж өгдөг.
б. Анализ нь ирээдүйг таамаглахад тусалдаг
в. Анализ нь таны хийх зүйлсийн жагсаалтыг тодруулж өгнө.

2. ӨСӨЛТИЙН хакерууд T-хэлбэртэй байна

3. Growth hacker -ууд өсөлтийн тухай тасралтгүй бодож байх хэрэгтэй.


Growth Hacking -н үе шат
1. Зорилгоо нарийвчилж тодорхойлох
2. Түүний хэмжигдэхүйц байлга
3. Хөшүүргээ ол/Тулах цэг өргөвөл дэлхийг өргөе/
4. Туршилт гүйцэтгэх
5. Оновчтойг нь сонгох
6. Давтах


Growth Hacking -н юүлүүр
1. Хэрэглэгчдийг татах - энэ нь яг л сохор болзоо гэсэн үг
2. Идэвхтэй хэрэглэгчид - Энэ нь яг хэн нэгэнтэй үерхэж эхэлж байгаатай төстэй
3. Өөртөө үлжээж чадсан үнэнч хэрэглэгч - Энэ нь яг л хурим хийсэн гэсэн үг.

Юүлүүрийн тусламжтайгаар тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлв

Юүлүүр нь тодорхой бус зүйлсийг тодорхой болгоход тусалдаг ба удирдах боломжгүй зүйлсийг мөн удирдахад тусалдаг.


Хэрэглэгчдийг татах 3 арга байдаг.
1. Татах  буюу хэрэглэгчдээр өөрөөр нь олуулах
Жишээ нь блог, подкастинг, цахим ном, инфографик, сошиал медиа, слайд бэлдэх, апп зах зээл, тэмцээн уралдаан зохиох гэх мэт
2. түлхэх буюу хэрэглэгчдийн идэвхтэй байгаа газрыг олж тэрхүү газар нь суртчилгаа явуулах
суртчилгаа байршуулах,
3. Бүтээгдэхүүн өөрөө хэрэглэгчдийг татаж, их хэрэглэгч хэрэглэх нь их хүмүүсийн татдаг.
Найзыгаа урих буюу, вирус шиг тархах.
Буцах холбоос, сошиал шэйринг, урамшуулал


Growth Hacking - гэж юу вэ? /Бүлэг нэг/


Дэлхий дахинд сүүлийн үед хамгийн их яригдаад буй маркетингийн шинэ чиг хандлага гэж хэлж болох Growth Hacker буюу өсөлтийн хакер гэх зүйлийн талаар энэ нийтлэлдээ бичлээ.

Товч түүх

Энэхүү нэр томьёог Sean Ellis гэх маркетер залуу анх гаргаж ирсэн юм. Тэр өөрийн ажлын явцад энэхүү шинэ чиг хандлагыг бодож олсон бөгөөд өөрийн блогт нийтлэснээр дэлхий нийтэд түгсэн. Sean маш олон интернет  компани - д хэрэглэгчээ өсгөхөд нь тусласан бөгөөд тэдний зарим нь IPO -өө хүртэл гаргацгаасан байна. 
Анх тэрбээр өөрийн компанидаа маркетингийн мэргэжилэн ажилд авах зар  өгч олон менежерүүдээс CV хүлээж авсан ч түүний хүссэн хүн нь олдохгүй байлаа. Тэгээд тэр өөрийнхөө блогт бичсэн зарынхаа нэрийг FIND A GROWTH HACKER FOR YOUR START UP болгон өөрчилснөөс тэрэнд энэхүү чиг хандлагыг гаргаж ирэх санаа төржээ.
Уламжлалт Маркетингийн мэргэжилтнүүд нь маш өргөн цар хүрээтэйгээр асуудлыг фокусладаг буюу авч үздэг. Энэ нь дөнгөж эхэлж байгаа бизнест ямар ч хэрэггүй гэхэд болно. Учир нь дөнгөж эхэлж буй бизнест хэрэгтэй ганц зүйлбол ердөө л ӨСӨХ буюу хэрэглэгчдийнхээ тоог нэмэх, цар хүрээгээ тэлэх байдаг. Энэхүү зүйлээс growth hacking гэсэн зүйл гарч ирж байгаа юм. 

Өсөлтийн хакерчин хүн бол маркетингийн мэргэжилтэн биш, мөн өсөлтийн хакерчин нь маркетингийн менежерийн сайжруулсан хувилбар ч биш маркетингийн менежерийн нэгэн төрөл, үйл ажиллагаа нь нарийвчилсан ажилтан юм.

Бүтээгдэхүүний шинэ эрин үе
Уламжлалт маркетрууд уламжлалт бүтээгдэхүүний маркетингийг хийж чадна. Гэвч интернет нь бидэнд шинэ бүтээгдэхүүнийг бий болгож өгч байна. Өнгөрсөн мянга мянган жилүүдийн турш бүтээгдэхүүн бол физик шинж чанартай эд зүйл байлаа. Жишээ нь машин, саван, шампун, буу гэх мэт. Харин одоо твиттер бол бүтээгдэхүүн, фейсбүүк бол бүтээгдэхүүн юм. 
Интернет нь бидэнд бүтээгдэхүүний шинэ төрлийг бий болгож өгч, тэр хэмжээгээрээ шинэ сэтгэлгээг шаардаж байна.
Шинэ төрлийн бүтээгдэхүүн нь өөрийн үүрэг роль, түгээлтэй өөрөө хийх боломжтой байдаг. Яаж гэж үү? Хамгийн хялбар жишээ бол фейсбүүк. Фейсбүүкийг ашиглан та өөрийн туршлагыг бусдад хуваалцах боломж бүрддэг. Энэ нь уг платформ илүү сайн болж өгч байна. Шампуун үүнийг хийж чадах байсан болов уу? Дропбокс өөрийн найзыг урих юм бол танд багтаамжын эрх бэлгэлдэг. Энийг л  лав хүүхдийн живх хийж чадахгүй байсан. 

Өсөлтийн хакерууд интернет бүтээгдэхүүний өөрсдөө тархах далд боломжыг ашиглан бодит байдалд уг бүтээгдэхүүнийг гаргаж ирэх гэсэн үүрэг хүлээдэг.

Шинэ тархац
1950 -аад онд АНУ -д авто замын систем бүрэлдэн бий болж байсан. Энэ нь McDonald- г худалдан авах шинэ суваг байсан гэдгийг тэд амжилттай харж чадсан юм. Энэ нь хэрвээ оффлайн өсөлтийн хакер гэж байсан бол үүний том жишээ болох байлаа. Харин өнөөдөр интернет орчинд байрлах хар мянган харагдахгүй замуудыг та хэрхэн яаж таних вэ гэвэл:

- Дээрх жишээн дээрх хурдны замууд нь интернет орчинд SEO буюу хайлтын системийн оновчол юм.
- Кино театрлуу хөтөлдөг зам нь интернет орчинд бичлэгийн сан бүхий Youtube байж болно.
- Манай найзын гэрлүү хөтлөх замын оронд Facebook гэх зэргээр зүйрлүүлж болох юм.

Ийнхүү бүтээгдэхүүн хувиарлалтын маш олон төрлийг бий болгож буй онлайн дэд бүтцийн олон жишээг дуридаж болох ба интернет орчинд хүмүүс хаанаас, хаашаа хэрхэн явж буйг төсөөлж чадахуйц байх нь бүтээгдэхүүнд өсөлт авчирахад туслана.

Growth Hacker гэдэг нэр томёоны Hacker нь дараах утгуудыг илэрхийлдэг.

1. Ухаалаг хакер - Энэхүү хакер нь хүмүүсийн олж харж чадаагүй зүйлийг одоо байгаа зүйлсийг ашиглан илүү бүтээлч, хялбараар хийх шинэ хандлагыг гаргаж ирдэг хакер гэсэн үг. Энэний сайн жишээ нь Life Hacker юм. Тэдний бидний өдөр тутамд ашигладаг, хэрэглдэг зүйлсийг илүү ухаалгаар ашиглаж ажиллыг хөнгөвчилөхөд тусалдаг. Growth Hacker - н Hacker-н нэг илтгэх санаа нь энэ.
2. Программ хангамжийн хакер - Энэ нь өсөлтийн хакерууд нь программтай ажиллах хэрэгтэй болдогоос үүдэж гарч ирж байгаа юм. Яагаад гэвэл бүтээгдэхүүнүүд одоо бол программ хангамж дээр суурилсан болоод байна. Тиймээс тэрхүү бүтээгдэхүүнийг амжилттай өсгөхийн тулд хэрхэн яаж ажилдагийг мэддэг байх шаардлагта й. Гэхдээ Growth Hacker программист байх ёстой гэсэн үг биш. Түүнийг хэрхэн бичигддэг, хэрхэн бүтдэг талаар хангалттай мэддэг байхад л болох юм. 
3. Хууль бус хакер - Энэ нь тухайн бүтээгдэхүү бүтсэн системийн сул талыг өсөлтөндөө ашиглах боломжыг эрэлхийлж байна гэсэн үг.


Growth Hacking  бол интернет -д суурилсан компаниудын ирээдүй байж болно хэмээн шуугиан дэгдээж буй трэнд юм. Маркетерууд түлхэж, програмчид б түтээнэ. Энэ нь нэг баг болох хэрэгтэй гэдгийг илтгэж байна. Маркетрууд програмчиллын талаар ойлголттой байх хэрэгтэй харин програмистууд бол хэрэгэлчийн туршлагын талаар мэддэг болох хэрэгтэй гэсэн үг.

Дүгнэлт
-Маркетрууд чухал. Гэхдээ эхлэж байгаа компанийн хувьд өсөж дэвжих гэдэг л хамгийн чухал зүйл.

-Интернет бүтээгдэхүүний шинж чанарын нэг онцлог нь өсөлтийн талаар бодох шаардлагтай.

- Интернет урсгалыг мэдрэх шаардлагтай

-Growth hackers өөрсдийн мэдлэгийг ашиглан ухаалаг технологид суурилсан байна.

-Growth hacker нь компанийг хэн биш байхаас эхлүүлэн маш том компани болгож чадах хүчтэй.




Суртчилгааны самбар ба түүний тухай



Маркетингийн шинжлэх ухааны чухал хэсгүүдийн нэг бол яахын аргаггүй зар суртчилгаа байдаг. Тэгвэл энэ нийтлэлд зар суртчилгааны олон сувгуудын нэг болох суртчилгааны самбарын тухай бэлтгэлээ.

Суртчилгааны самбар - Advertising billboard
Үүсэл хөгжлийг нь харахад 1796 онд анхны постер үйлдвэрлэгдсэн  гэсэн байдаг ба албан ёсоор 1835 онд Jared Bell гэдэг хүн 4х6 хэмжээтэй постер циркийн суртчилгаанд зориулж хийж байсан гэсэн мэдээлэл байдаг. Анхны суртчилгааны самбарын түрээс 1867 онд хийгдэж байжээ.
1872 онд  Outdoor Advertising Association of America байгуулагдсан байна.

Самбарын төрөл:

1. Будсан самбаран суртчилгаа


2. Хийлдэг самбаран суртчилгаа 


3. Дижитал самбар


4. Mobile Ad



5. Энгийн самбар


6. Гүйдэг самбаран суртчилгаа 


Гадна гудамжны рекламын давуу тал онцлог:
- Нүдэнд өртөж анхаарал татах талаар сайн
-Хамрах хүрээ нь өргөн,  өдөр шөнийн ялгаагүй хүмүүст хүрдэг
- Шөнийн цагаар хотын үзэмж болдог

Дутагдалтай талууд: 
- Цаг агаарын байдал нөлөөллөөр муудах аюултай.
- Үр ашгийг шинжлэн тооцоход маш төвөгтэй.
- Өртөг ихтэй арга юм. Энэ нь түүнийг үйлдвэрлэн бэлтгэхэд гарах зардал хөрөнгөөс гадна байршуулах газрын зөвшөөрөл төлбөр,бүртгэлийн хураамж зэрэгт зардалууд их байдагтай холбоотой байна.

Суртчилгааны самбар Монгол улсад

 Монгол улсын хүрээнд хэрхэн хөгжиж буй талаар сонирхоё. Суртчилгааны самбар нь уламжлалт маркетингийн нэгэн арга хэрэгсэл тул манай улс орны хувьд нилээн ашиглагддаг.   1995 оноос эхлэн Улаанбаатар хотод гадна рекламны самбарыг байршуулж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх том жижиг самбарын тоо 2180 болж өсчээ. Уг нь 2006 онд журам гаргаж гадна зар сурталчилгааны байгууламжийн татварыг нэмэгдүүлэн эдийн засгийн аргаар гадна зар сурталчилгааны тоог цөөлөх бодлого барьж байсан. Улаанбаатар хотод байрлах замбраагүй  суртчилгааны самбарууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна гэсэн олон санал гомдолын дагуу 2013 оны 2 -р сард “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам” -г шинэчилэн баталжээ.
Журамтай ЭНД дарж танилцаарай.
Мөн зар суртчилгааны тухай хууль суртчилгааны самбарт хамааралтай. Монгол улсын зар суртчилгааны тухай хуультай ЭНД дарж танилцаарай.
Төрийн өмчит зарим газар рекламны самбар түрээслэх гэж байгаа бол ЭНД дарж бүрдүүлэх материалтай танилцаарай.


Гадаах талбайд самбар байрлуулахын тулд самбарын эзэмшигч хувь хүн болон албан байгууллагуудтай холбогдож тохиролцсоны үндсэн дээр байрлуулдаг. Монголд энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нилээн хэд байдаг бөгөөд онлайн орчинд хийсэн хайлтын үр дүнд  Мэтис Самбар Монголиа ” ХХК  , болон Dinosaursings компаниуд байна. Мөн үүнээс гадна нэгдсэн зарын цахим хуудсуудад самбар түрээслүүлэх зарууд байна.
Мөн манай оронд суртчилгааны самбарт дэвшилтэт техникийг ашигласан самбар болох  лед дэлгэцтэй самбарууд бий болсоор байна. Үүний хамгийн нэг жишээ бол багшийн дээдийн уулзварт байрлах Bloomberg LCD юм. Энэ самбар нь ази - даа хамгийн том-д тооцогддог гэсэн мэдээлэл байна. Энэхүү дэлгэцэнд реклам явуулар эрхийг  BRB компани өгдөг.


Самбар түрээслэх үнийн хувьд байршилаас шалтгаалж янз бүр байдаг.







Мөн Улаанбаатар хотын зарим нутаг дэвсгэрт суртчилгаа самбар байргуулахыг хориглсон байдаг байна. Жишээ нь: Сүхбаатарын, Их сургуулийн, Жуулчны, Олимпийн, Их Монгол Улсын, Токиогийн, Залуучуудын, Бага тойруугаас дотогш замуудад, Наадамчдын зам /Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас Яармагийн гүүр хүртэл/-д том тулгуурт болон гүүрэн байгууламж бүхий газарт сурталчилгаа байршуулахгүй хэмээн журамлажээ.


Сонирхуулж хэлэхэд Сонгуулийн суртчилгаанд ашиглах самбарыг мөн зохицуулалт хийж өгсөн байдаг.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт “Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны самбарын тоог дүүрэгт 460 хүртэл, суманд 200 хүртэл байхаар, сурталчилгааны самбарын хэмжээг жижиг самбар бол нэг тал нь 5 м2-аас ихгүй, дунд зэргийн самбар нэг тал нь 30 м2-аас ихгүй, том самбар бол нэг тал нь 120 м2-аас ихгүй байхаар тус тус тогтоосон байдаг ажээ.

Мөн сүүлийн үед манай оронд тээврийн хэрэгсэлүүд дээр хийх реклам нилээд өргөжих хандлагатай болж байна. Тээврийн хэрэгсэлүүдийн гадна талд хийгдэх рекламын мэдээлэл нь хүмүүсийн анхаарал татахуйц хурц өнгийн ,тод томруун,явдал дунд уншиж болохуйц том хэмжээтэй ,товч бичлэг нь том үсгээр гүйцэтгэгдсэн байх шаардлагатай.Эдгээр реклам нь хөдөлгөөнтэй учраас дахин давталт ихтэй олон хүнд хүрэх бөгөөд тээврийн хэрэгсэлийн дотор байрлуулсан мэдээлэлийг зорчигчид анхааралтай уншиж танилцах боломжтой байдаг тул тогтоогдох нь илүү гэдэгийг тооцсон агуулагатай байна. 


Суртчилгааны самбар зар суртчилгаандаа ашиглах гэж байгаа бол танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. Монгол дах MERCADO маркетингийн компани
  • Юуны өмнө түрээслэх гэж буй самбарын тухай сонирхолтой тоо баримт цуглуул. Жишээ нь, таны самбарын эргэн тойронд өдөрт дунджаар хэдэн машин явж өнгөрдөг. Хүний эргэлтийн тоо гэх мэт. Үүний дараа түүнийгээ санал тавьж буй байгууллагад сонирхолтой хэлбэрээр танилцуул.


  • Бүтээлч (Creative) танилцуулга бэлтгэ. Танилцуулгандаа яагаад маркетер бид энэ самбар дээр сурталчилгаа тавих ёстой, ямар байдлаар тавьж болох гэх зэрэг. Магадгүй та яагаад тэдний сурталчилгааг бүтээлч хэлбэрээр бүтээж өгөх санааг тэдэнд танилцуулж болохгүй гэж.


  • Самбараа түрээслэх утас болон хаягийг сонирхолтой хэлбэрээр байршуул. Жишээ нь, хүн бүхний сонирхолыг татаж буй зүйлийн сурталчилгааг самбар дээрээ байршуулах.



Дээрх гурван зөвлөгөө нь таны бизнест амжилт авчирна гэдэгт бид итгэж байна.

2. Дараах зөвөлгөөнд бол суртчилгааны самбарт тохирсон сайн стратегиудыг дуридлаа. Гадаас цахим хуудааснаас орчуулсан - http://blog.demandmetric.com/


  • Хаштаган самбар 



Энэн нь хэрэглэгчидийг үйлдэлд уриалсан буюу энэхүү хаштагаар хайлт хийлгэхэд хүргэнэ. Та энэхүү хаштагаараа сошиал орчинд харин мэдээлэллээ бэлдсэн байх шаардлагтай.



  • Guerilla Маркетингийн стратеги нь суртчилгааны самбартай тун зохицдог.


  • Бодит мэт харагдуулах - Augmented Reality Strategy


3. Дараагийнх мөн орчуулсан зөвөлгөө ба суртчилгааны самбар тавихад өгөх ерөнхий зөвөлгөө юм.

  • 6 эсвэл түүнээс бага үг ашигла
  • Анхаарал татахуйц байх гэхдээ хэтрүүлэхгүй
  • Нийтэд чиглэсэн байх ёстой
  • Цэвэрхэн, ухаалгаар шийдвэрлэх хэрэгтэй
  • Суртчилгааны самбар олон байх тусмаа сайн
  • Битгий хэл, харин дүрсээр үзүүл

Анхаарал тавьсанд баярлалаа






Copyright © / Өөртөө..

Template by : END / powered by :blogger